Баян Хөндий алтны ордыг ашиглалтын шат руу хөгжүүлж буй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн нь системчилсэн судалгаа, аргачлал дээр үндэслэн дэлхийн хязгаарлагдмал судлагдсан Төв Азийн Орогенийн бүсэд Хөндий алтны дүүрэгт 10 гаруй жил хайгуул, судалгааны ажлуудыг гүйцэтгэн нөөцийг тодорхойлсон. “Баян Хѳндий” ордыг ашиглалтын шатанд шилжүүлэх, уурхайн бүтээн байгуулалтыг хийх зорилгоор 17.48 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгө оруулагч нарт санал болгож байгаа билээ.
Уул уурхайн үр өгөөжийг бодитоор илэрхийлж болох тоо бол төсөвт оруулж буй орлогын хэмжээ байдаг. Компани үнэт металлын олборлогч болсноор жилд дунджаар 63,600 унц (2 тонн) алт үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Өнөөгийн алтны үнэ дээр тулгуурлан жилд $40-$50 сая ам.долларын цэвэр мөнгөн гүйлгээтэй ажиллах боломжтой. Төслийн ашиглалтын хугацаанд 135 тэрбум төгрөгийн орлогыг татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр Монгол улсын эдийн засагт оруулах урьдчилсан тооцоололтой байна. Зөвхөн татвар хураамжаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
Үүнд:
Тэд арав гаруй жил хөдөлмөрлөсний үр дүнд өгөөжийг олон нийттэй хуваалцан, үнэ цэнийг хамтдаа бүтээхийг зорьж буй юм. Одоогоор "ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК"-ийн нэмэлтээр гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц 80 хувьтай байна. Төслийн явц болон ирээдүй нь танд итгэл төрүүлэхүйц байвал түүнд хөрөнгө оруулна гэдэг чинь л баялгийнхаа үр шимийг бодитоор хүртэж байгаа хэрэг юм шүү. Та эрдэнийн хувьцаа эзэмшигч болж үнэ цэн бүтээлцээрэй.
Эрдэнийн хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
Вэбсайт: www.bdsec.mn
Утас: 7555-1919
Онлайн захиалга өгөх бол: https://dbx.bdsec.m