Залуучууд халамжийн бус хөгжлийн тухай хуультай болно



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын санаачилгаар боловсруулагдаж буй “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн үзэл баримтлалыг 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан. Тус хуулинд залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг төрийн байгууллагын үүрэг, оролцоог тодорхойлох зэрэг зохицуулалтыг багтаасан байна.

Тус хуулийн төслийг Монгол Улсын 21 аймгийн залуучууд, залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудаар хэд хэдэн удаа хэлэлцүүлж, 2015 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нь өмнөх Засгийн газарт өргөн барьсан боловч хэлэлцэхгүй явсаар өдийг хүрсэн аж.

Иймд энэ онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, нийслэлийн харъяа газруудаараа дамжуулан “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж 7.000 орчим залуучуудыг хамруулан, хуулийн төсөл дээр санал хүсэлтийг тусгажээ.  Ийнхүү монгол улс түүхэндээ анх удаа залууст зориулсан хуультай болох гэж байна. Тодруулбал, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль нь эх оронч, эрдэм мэдлэгтэй, ирээдүйдээ итгэлтэй, чадварлаг залуучуудыг төлөвшүүлэх зохицуулалт бүхий халамжийн бус хөгжлийн хууль байна хэмээн хууль санаачлагчдын зүгээс тодотгож байгаа юм.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ