Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулж өгнө.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11:00 болон 12:30 цагт болно.
Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж хөдөлмөрлөсөн урлаг, хэвлэл мэдээлэл болон бусад салбарын эрхмүүд төрийн шагнал хүртэх юм байна.