Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Номин юнайтед их дэлгүүрийн баруун талын замыг Үйлдвэрийн цагаан хаалга хүртэлх замтай холбох, 0.89 км урт авто замын асфальт бетон хучилтын ажил эхэлжээ.
Замын ажил өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн бөгөөд зорчих хэсгийн хөдөлгөөнийг Үндэсний их баяр наадмаас өмнө нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Уг замыг тавьснаар борооны ус зайлуулах, шингээх худаг, ногоон байгууламж, явган зам болон гэрэлтүүлэг бүхий шинэ авто замын сүлжээ бий болох юм. Мөн тухайн хэсгийн замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой хэмээн нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа