ЗГ: Цементийн импортын татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргалаа



Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Цементийн хомсдол зах зээлд үүсээд байгаа. Үүнээс бол томоохон бүтээн байгуулалт тэр дундаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил бүрэн зогсох эрсдэлтэй тулж байна. Тиймээс Засгийн хуралдаанаас цемент болон цементийн төрлийн бүтээгдэхүүний импортыг гаалийн албан татварыг он дуустал тэглэж байна

Ингэснээр дараагийн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй болж байна. Энэ бол тээвэр ложистикийг асуудал. Энэ асуудал дээр түргэн шуурхай арга хэмжээ авахгүй бол хүндрэл үүсэхээр байгаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа авто замын засварын ажлыг энэ жил гэхэд хатуу хучилттайгаар бүрэн хөдөлгөөнийг нь нээх зорилт тавиад ажиллаж байгаа. Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол бид аравдугаар сарын сүүлч гэхэд хөдөлгөөнийг бүрэн нээнэ. Хөдөлгөөн нээх, ашиглалтад оруулах хоёр өөр ойлголт. Хойтон гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай замыг бүрэн ашиглалтад оруулахын төлөө ажиллана.

Цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянга орчимд буух бүрэн боломжтой

Монполимет, МАК-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэвч дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж дийлэхгүй байна" гэв

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ