Казахстан улс нийслэлийнхээ нэрийг буцаагаад “Астана“ болгоно



Казахстан улсын нийслэл Нур-Султаны нэрийг Астана болгон буцааж өөрчлөх саналыг тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэмжжээ.

Энэ талаар Токаевын хэвлэлийн төлөөлөгч Руслан Желдибай өчигдөр сошиал хуудсандаа "Ерөнхийлөгч уг саналыг дэмжсэн ба одоо үндсэн хуульд оруулахаар бэлдэж буй өөрчлөлтөд нийслэлийн шинэ нэрийг тусгах төлөвлөгөөтэй байгаа" гэж мэдээлсэн байна.

Ташрамд дурдахад, Астана нэртэй байсан нийслэл 2019 оноос хойш Казахстаны анхны ерөнхийлөгчийн нэрээр Нур-Султан гэж нэрлэгдсэн билээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ