“Хахууль авсан“ НХААГ-ын мэргэжилтэн хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэхээр ханджээ



Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын мэргэжилтнүүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сард бусдаас хахууль авсан үндэслэлээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Уг хэрэгт холбогдсон хүмүүс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр НПГ-т хүсэлт гаргасныг тус газрын хяналтын прокурор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. НХААГ-ын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн зам, замын байгууламж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А.Ариунсанаа нийслэлийн Замын хөгжлийн газраас энэ оны хоёрдугаар сарын 25-нд зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай, Хан-Уул дүүргийн нутаг, “Номин юнайтед” их дэлгүүрийн баруун талаас Б.Шаравын гудамж хүртэлх авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр томилогдон ажилласан байна. Ингэж ажиллахдаа “Мега титан” гэх компанийг шалгаруулахаар санал өгчээ. Улмаар тус компанийн замын инженер Б.Мишигдоржоос таван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Тэрбээр Боловсролын ерөнхий газрын боловсролын сургалтын байгууллагын их засварын явцын гүйцэтгэл, санхүүжилт, судалгааны мэдээ тайлангийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэн Л.Одхүүгээр дамжуулан хахууль авах саналаа “Мега титан” компанийнханд илэрхийлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон аж. Улмаар үеэл дүү Э.Оюутцэцэнгээр дамжуулан хахуулийн мөнгөө А.Ариунсанаа авсныг АТГ-ынхан тогтоосон гэнэ.

Харин Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Л.Одхүү “Мега титан” Шинэ Их уншсан “Улс, хот хоорондын нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн 66 хувь нь “Хангалттай” үнэлгээтэй байна 2 мин Түшиц ханыг засварлаж, нурах эрсдэлгүй болголоо 12 мин  НХААГ-ын мэргэжилтэн  хэргээ хялбаршуулж  шийдвэрлүүлэхээр ханджээ 13 мин Олон улсын Шинжлэх ухааны зөвлөл манайд дэмжлэг үзүүлнэ 24 мин САЙН МЭДЭЭ: Бөөр шээсний замын мэс заслын эмчилгээг 15 аймагт хийдэг болжээ 27 мин компанийн авто замын инженер Б.Мишигдоржоос 13 сая төгрөг авсныхаа таван саяыг нь дээрх албан тушаалтанд энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Шинэ үе” сургуулийн гадаа дамжуулан өгсөн юм байна.

Прокурорын байгууллага энэ сарын 19-23-нд мөрдөн байцаалтын 2486 хэрэгт хяналт тавьж, 267- д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 154, өмчлөх эрхийн эсрэг 89, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, авлигын 12, амьд явах эрхийн эсрэг 11, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11, хүрээлэн байгаа орчны эсрэг тав, мөнгө угаасан хоёр, татвар төлөхөөс зайлсхийсэн нэг хэрэг багтжээ. Авлигын 12 хэргийн нэг нь дээрх НХААГ-ын албан тушаалтан холбогдсон үйлдэл бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх маргааш хэлэлцэхээр товлоод байна.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ