ТӨСӨВ 2023: Хүүхдийн мөнгийг 100,000 хэвээр үлдээж, нийт хүүхдийн 80%-д олгохоор тусгажээ



Сангийн яам ирэх оны улсын төсвийн төслийг пүрэв гарагт УИХ-ын даргад өргөн барина. Сангийн яамны мэргэжилтнүүд төсвийн төслийг боловсруулж дуусжээ. Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л олгоно, өндөр орлоготой иргэдэд олгохгүй талаар бид мэдээлсэн. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.

Төсвийн төслөөс харвал 2023 онд 891.8 мянган хүүхдэд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмж олгох боломжтой аж.

Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө дээр 1.4 их наяд төгрөгийг тусгасан. Судалгаанаас үзэхэд хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг бэлнээр авч ашиглаж буй бол 33 хувийг нь хадгаламжид байршуулдаг.  Иргэд 100,000 төгрөгт дассан байгаа тул хэмжээг өөрчлөхгүй. Харин өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэхдээ айл өрхийн орлогоор хэрхэн ангилах вэ гэдгийг сайтар тооцоолно. Мэдээллийн бааз хангалттай бий" гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ