ЗАЛУУС: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг сануулж, Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШААРДЛАГА хүргүүлж байна



Өчигдөр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл нэн ядуу өрхүүдийг улны айлууд гэж нэрлэдэг. Улны 1520 өрхөөс нэг хүнийг сонгож, үсчинээр сургаж сэнс, сам, будгийг нь авч өгч ядуурлаас гаргана гэж хэлэн иргэдийн бухимдыг төрүүлээд буй. 

Энэ асуудлаас болж бухимдсан иргэд ХНХЯ-ны гадна иргэд Д.Сарангэрэл сайдыг огцрохыг шаардаж жагсаж байна.

Залуус ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьж буй.

О.Отгонтөгс "Ковидын үед нэг иргэнийг 8 саяар эмчилж байсан хүн, одоо сэнс сам авахаар 8 саяыг улсаас авч мэдэх хүн. Тэрийг нь шалгах ёстой байтал шалгаагүй. Энэ хүн огцрох ёстой. Нам нь энэ хүндээ хариуцлага тооцохгүй бол Засгийн газарт шаардлага хүргүүлж тэмцэнэ. Надаар туг тахиулсан ч тэмцсээр байх болно" гэв.   

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ