Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс алба хаагчдын ажлын стресс, бухимдлыг бууруулах, тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зорилгоор тус хэлтсийн В1 давхарын тусгай өрөөг сэтгэл засал, алжаал тайлах өрөө болгон тохижуулжээ.
Энэхүү “Сэтгэл засал, алжаал тайлах” өрөөг тохижуулахад шаардагдах 19 сая төгрөгийн төсвийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Урьдчилан сэргийлэх зөвлөл бүрэн шийдэж өгсөн бөгөөд энэ нь алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах томоохон ажил болж байгаа юм.