“УБЦТС” ТӨХК техникийн засвар үйлчилгээгээ хийж чадахаа больжээ



"Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ" ТӨХК техник ашиглалтын хугацаанд заасан засвар үйлчилгээгээ хийж чадахаа больжээ. 

Энэ талаар “УБЦТС” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Ч.Өнөрцэцэг "Эрчим хүчний салбарт эдийн засгийн хүндрэлд орсны улмаас ажилчдаа цалин тавьж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ажлаас гарч буй иргэний тоо буурахгүй байна.

Батлагдсан бага мөнгөөр засварын ажлыг хийхдээ сэлбэг, тоног төхөөрөмж худалдаж авч чадахгүйн улмаас зөвхөн урсгал засварын ажил хийж, арчаад, чангалаад буцаагаад боож байгаа. Эх үүсвэр, түгээх дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжүүд 35-ааас дээш жилийн насжилттай буюу ашиглалтын хугацаа нь аль хэдийн дууссан" гэлээ.

Багануур ХК-ий Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга О.Бат-Ирээдүй "Манай байгууллага төрийн бүсийн эрчим хүчний 60 гаруй хувийг дангаараа нүүрсээр хангадаг. 40 жил тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Гэвч цахилгааны үнэ тарифыг төр бууруулснаас хойш санхүүгийн хохиролтой ажиллаж байна. Тухайлбал, манай байгууллага 1 тонн нүүрсийг  33.500 төгрөгөөр нийлүүлдэг бөгөөд энэ нь зах зээлийн үнээс 13-14 мянган төгрөгийн алдагдалтай нийлүүлж байгаа юм. Мөн компанийн үйлдвэрлэлээс гадна хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж байна" гэв. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ