Гашуунсухайт боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгохыг үүрэгдэв



Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамны ээлжит шуурхай болж, салбарын сайд Д.Ганбат Гашуунсухайт боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох ямар боломж байгаа талаар Өвөрмонголын тээврийн болон бусад албаны хүмүүстэй холбогдож ярилцах, Авто замын хяналтын пост байгуулах ЗЦГ-аас тавьсан асуудлыг судлан, зайлшгүй хийх шаардлага байгаа эсэхийг ЗЦГ-тай хамтран тодорхойлох үүрэг өгчээ. Мөн “Экологи бус” компанийг салбарын хүрээнд бодлогоор дэмжиж, төлөвлөгөө гарган, шат дараатайгаар дэмжих шаардлагатайг хэлсэн байна.

Цахилгаан таксины үйлчилгээ явуулах гадаадын нисэх буудлуудын жишээг судлах, цахилгаан таксины загвартай танилцан саналаа өгөх, буруу талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлахыг татварын бодлогоор зохицуулах, бусад хүчин зүйлстэй уялдуулах асуудлыг судалж, тус компанийн зөв талдаа хүрдтэй болгох боломжтой саналыг судлан үзэхийг холбогдох газарт үүрэг болгов.

2016-2020 онд шинээр барих авто замуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн танилцуулах, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлыг дотоодын аж ахуйн нэгжүүдээр, дотоодын бүтээгдэхүүн /бетон, арматур/ ашиглаж дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бетон хучилттай хийлгэх боломжтой талаар салбарын сайд онцолжээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ