Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг ӨРГӨН БАРИЛАА



Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд дараах бодлогын арга хэмжээг ирж буй төсвийн жилд хэрэгжүүлэхээр тусгалаа.

  • Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ.
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарласан зэрэгтэй холбогдуулан нийт НЭГ ИХ НАЯД төгрөг хэмнэнэ.
  • 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулна. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86% ДУУСНА.
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн дагуул хот болох “Шинэ Зуунмод” хотын газар доорх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
  • 2023 онд гадаадын зээл, тусламжаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ундны цэвэр усны үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИНЭ.
  • Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг БУУРУУЛНА. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ.
  • ГАРААНЫ КОМПАНИУДЫН орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД БҮРЭН ХӨНГӨЛНӨ
  • УБ хотын түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусыг 2024 он хүртэл импортын ГААЛЬ, НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛНӨ.
  • Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор ОРОН НУТГИЙН НЭМЭГДЛИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгоно.
  • УУЛ УУРХАЙН КОМПАНИУДААС ӨГДӨГ ХАНДИВ, ТУСЛАМЖИЙГ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛГОНО.
  • Орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ.
  • Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан НИЙТ ХҮҮХДИЙН 91 ХУВЬД хүүхдийн мөнгө олгоно.
  • Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэхээр 2023 оны төсвийн төсөлд тусгалаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ