Их Британийн хатан хаан Элизабетын нас барсан шалтгааныг Пүрэв гарагт албан ёсоор зарлажээ.
Түүнийг есдүгээр сарын 8-ны өдрийн 3:10 цагт “өндөр нас”-ны улмаас таалал төгссөн гэж нас барсан тухай бүртгэлд нь тэмдэглэсэн байна. Нас барахдаа 96 настай хатан хаан Шотландын Балморал шилтгээндээ байрлаж байсан юм.
1952 оноос хойш 70 жилийн турш хаан ширээнд заларсан Хоёрдугаар Элизабет нь Британийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хаан болсон байна.
Хатан хаан нас барсныг түүний ганц охин, гүнж Анна есдүгээр сарын 16-ны өдөр Шотландын бүртгэлийн албанд мэдэгдэж байжээ.
Эрхэм дээдэс хэрвээ Англид нас барсан бол 1836 онд батлагдсан хуулийн дагуу ингэж бүртгүүлэх шаардлагагүй байсан байна. Англи, Уэльсээс ялгаатай нь Шотландад дээрх хууль үйлчилдэггүй тул бүх хүний нас барсныг бүртгүүлэх ёстой ажээ. Хатан хаан нас барсныг амьсгал хурааснаас нь хойш гурван цаг орчмын дараа буюу 6:30 цагт албан ёсоор нийтэд зарлаж байжээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа