Төрийн банк энэ онд 5, ирэх онд 20 хувийн хувьцаагаа худалдана



Төрийн банкны 5 хувийн хувьцааг өнөөдрөөс эхлэн биржээр дамжуулан олон нийтэд санал болгоно. Тодруулбал анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ. Иймд хувьцаат компани болох танилцуулгаа өнгөрсөн бямба эхлүүлжээ. Энэ үйл ажиллагаанд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, “Төрийн банк Түмний банк болох эхлэлээ тавилаа” гэсэн юм.

Төрийн өмчийн энэ банк энэ онд 5 хувиа л олон нийтэд санал болгоно.

Эдийн засгийн нөхцөл хүнд, иргэдийн орлого буурсан энэ үед системийн нөлөө бүхий таван (ХААН, ХХБ, Голомт, Хас, Төрийн банк) том банк IPO хийх тул ийм шийдвэр гаргажээ. Мөн дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж, хөрөнгө оруулагчдын тоо хязгаартай зэрэг эрсдэлийг тооцож, 5 хувиа худалдах шийдвэр гаргажээ.

Ирэх онд эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрахад дахин 20 хувийн хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох юм байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ