Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС бичиж үлдээсэн.
1992 онд Ардын их хурлын тогтоолоор МҮИС гэх нэр МУИС-д олгогдсон. Тиймээс МҮИС гэдэг нэр нь МУИСийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн түүх, ололтоор бичигдсэн түүх. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр, хэн нэгэн этгээдэд МҮИС гэх нэр өмчлөгдөж, ашиглагдаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг.
Иймд 80 жилийн ойн хурал дээр МҮИС хэмээх 80 жилийн түүхэнд бий болгосон үндэсний брэнд нэрээ МУИСд хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарч байгаа. Маргаан олон жил үргэлжилсэн, хамгийн сүүлд МУИСаас гаргасан маргаанд бид ялсан. МҮИС гэх нэр МУИС-д буцаж, оюуны өмч болж хадгалагдах эрх зүйн орчин бүрдэж байна" хэмээн хэлжээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа