Улсын хоёрдугаар эмнэлэгийн амбулаторийн тасаг, кабинетын эмч нар өвчтний үзлэг оношилгоог хийхдээ өвчний шалтгаан, одоогийн байдал, хүндрэл, эдгэрэх явц, мэс засал хийх аргачлалыг өвчтөнд энгийн үг хэллэгээр тайлбарлахад хүний биеийн бүтэц зүйг харуулсан мулаж, үзүүлэн нэн шаардлагатай байдаг. Иймд Амбулаторийн кабинетуудад зориулж 15 эрхтэн тогтолцооны мулиаж, үзүүлэнтэй боллоо.
Эмч нар үзлэг, оношилгоо хийхдээ иргэдэд амьдралын зөв дадал хэвшлийг олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршил, буруу дадал хэвшлийг арилгах, өвчнийг хүндрэлээс сэргийлэх эрүүл мэндийн боловсролыг олгохын зэрэгцээ өвчний хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлтийг хийхэд энэхүү эрхтэн тогтолцооны мулиаж, үзүүлэн нь бодиттой дэмжлэг болох юм.