38 настай эрэгтэйг буудаж амийг нь хохироогоод зугтсан этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгаж байна



Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт өнгөрсөн наймдугаар сарын 17-нд 38 настай, эрэгтэйн толгойн тус газарт 58 настай “Б” гэгч буудаж амь насыг нь хохироон хэргийн газраас оргон зайлсан гэмт хэрэг гарчээ.

Тухайн этгээдийг эрэн сурвалжилсны эцэст энэ сарын 3-ны өдөр олж тогтоосон байна. Одоогоор хэргийг тус аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

“Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 03-ны өдөр эрэн сурвалжлалтын чиглэлээр

  • оршин суугаа газраасаа алга болсон 5,
  • оргодол 2,
  • гэмт хэрэгт сэрдэгдсэн 45,
  • тээврийн хэрэгсэл 3,
  • шүүхээс даалгасан хүн 54,
  • эд зүйл 8-ыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн хэрэг 45,
  • цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй 1 хэргийг тус тус илрүүллээ.
   

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ