Н.Сугар: “LRT“ төсөл зөвхөн батлан даалт гаргах асуудал дээр л ГАЦААД БАЙНА



Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн нэг нь LRT болохыг нийслэлийн удирдлагууд хэлдэг.

Харин 2023 оны улсын төсөвт LRT төсөлтэй холбоотой хөрөнгө мөнгө суугаагүй болохыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.

Тэрбээр ирэх оны төсөвтэй холбоотой мэдээлэл хийснийхээ дараа "Аан тийм, энэ төсөв дээр LRT-ын мөнгө, баталгаа энэ тэр гэж юу ч суугаагүй гэдгийг хэлэхээ мартчихаж" хэмээн өөрийн албан ёсны цахим хуудастаа бичсэн юм.

Харин үүнийг "Батлан даалт гаргахгүй гэсэн болохоос энэ төсөл зогсоогүй" хэмээн нийслэлийн зүгээс тайлбарлаж буй.

"LRT төсөл дээр нийслэл дангаараа бүх хариуцлагыг хүлээн ажиллаж байна"

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "УИХ болон Засгийн газрын хоёр тогтоолоор LRT барих бодлогын дэмжлэг нь батлагдчихсан. Гацаад байсан асуудал дээр хэлэхэд, төслийг хэрэгжүүлэхэд 500 сая ам.долларын батлан даалт гаргахыг хүссэн. Харин уг батлан даалтыг гаргах эсэхэд ажлын хэсэг гарч ажилласан ч одоогоор зогсчихсон байгаа. Өөрөөр хэлбэл, LRT төсөл зөвхөн батлан даалт гаргах асуудал дээр л гацаад байсан гэсэн үг.

Харин одоо хотын удирдлагуудын хувьд, заавал батлан даалт гаргахгүйгээр хуулийн хүрээнд өөрсдийн зүгээс хийж болох ямар боломж байгааг эрэлхийлж, удахгүй эхлүүлэхээр ажиллаж байгаа. Тодруулбал, уг төсөл дээр батлан даалт гарахгүй тул нийслэл дангаараа бүх хариуцлагыг хүлээн ажиллаж байна.

Одоогоор ТЭЗҮ нь батлагдчихсан LRT-ын техникийн зураг төслийн тендер нь зарлагдчихсан" хэмээн ярилаа.

Түүнчлэн, уг нь LRT төслийг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлэхээр ТЭЗҮ-г нь баталсан байсан. Хэрэв уг төсөл тавдугаар сард эхэлсэн бол 2024 оны хавар эхний чиглэл ашиглалтад орчих байсан гэдгийг хэллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ