407 дугаар ангиас бус, “Баривчлах байр“-аас хоёр хүн УНАЖ БЭРТЖЭЭ



Энэ сарын 9-ны өдөр (2022.10.09) Эмэгтэйчүүдийн баривчлах байрнаас 20 настай Т,  18 настай Н гэх хоёр хүн унаж, бэртсэн гэх мэдээлэл байгаа. 

"ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар ангийн байрнаас хүн унаж бэртсэн зүйл гараагүй. Харин тус байрны дэргэд байрладаг "Баривчлах байр"-аас хоёр хүн унаж бэртсэн асуудал гарсан. "Баривчлах байр"-нд зөрчлийн хэргээр хорих шийтгэл авсан хүмүүс саатуулагддаг бөгөөд өндрөөс унаж бэртсэн хүмүүс нь эл хүрээнд саатуулагдаж байсан иргэд юм" гэх мэдээллийг өглөө. Ташрамд өгүүлэхэд, уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа бөгөөд унаж бэртсэн иргэдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ