С.ЭНХБОЛД: Жил бүр эрт илрүүлэг үзлэгтээ тогтмол хамрагдсанаар ХАВДРЫН ТОХИОЛДОЛ БУУРАХ боломжтой



Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдрийн байдлаар 0-19 насны нийт 456 хүүхэд хорт хавдрын улмаас хяналтад байгаагийн 263 нь эрэгтэй, 193 нь эмэгтэй хүүхэд байна. 2017-2021 оны хооронд хавдрын улмаас гадаадад эмчлүүлсэн хүүхдийн тоо нийт 28 байгаа ба үүнээс 19 нь цусны цагаан эсийн хавдар, 5 нь тархи мэдрэлийн, 4 нь тунгалагийн булчирхайн хорт хавдар байна. Хавдрын хими эмчилгээ болон тулгамдсан асуудал хаврын эмчилгээнд мэс засал, туяа хими эмчилгээ, дархлаа болон байн эмчилгээ ордог. Манай улс тархай бутархай суурьшмал бүс нутагт байдаг. Үүнтэй холбоотой орон нутгаас оношлогдож байгаа өвчлөл ихэвчлэн хожуу шатандаа оношлогдож байна.

Тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлгийг зохион байгуулсан. Үр дүн гарч байна. Ялангуяа ходоодны хорт хавдар эрт үедээ оношлогдож буй.  Дээрээс нь нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг түлхүү зохион байгуулж байна. Жил бүр эрт илрүүлэг үзлэгт тогтмол хамрагддаг болчихвол үр дүн гарна".

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ