Эрт илрүүлэг үзлэгт 170 мянган хүн хамрагдаад байгаагаас 53.8 хувь нь эмэгтэйчүүд байна



Иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд иргэд насны бүлгээс хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсанаар улаан хоолой, ходоод, элэг, уушги,  бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой.

Зургаадугаар сарын 09-ний өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 170 778 хүн хамрагдсанаас 46.2 хувь нь эрэгтэйчүүд, 53.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 86 739 буюу 50.8 хувь нь Улаанбаатар хотод, 84 040 буюу 49.2 хувь нь орон нутагт  хамрагдсан.  Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс одоогийн байдлаар өвчлөлийн 71643 тохиолдол бүртэгдсэнээс 51711 буюу 72.1 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 7.5 хувийг дотоод шүүрлийн эмгэгүүд, 5.2 хувийг амьсгалын тогтолцооны эмгэг, 2.9 хувийг зүрх судасны эмгэг эзэлж байгаа аж. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ