Улсын 1-р эмнэлгийн эмч мэргэжилтнүүд БНСУ-ын Мёнгжи эмнэлэгт суралцах шинэ боломж нээгдлээ



2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  Ерөнхий захирал Б.Хишигжаргал Бүгд Найрамдах Солонгос Улсын Мёнгжи эмнэлгийн олон улсын төвийн захирал, профессор Жеонг Жинхо, олон улсын төвийн менежир Шим Жэй нар  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Мёнгжи эмнэлэг нь АНУ-ын Маёо /Mayo clinic/ эмнэлэгтэй хамтын ажиллагаатай БНСУ-н ганц эмнэлэг юм.

УНТЭ-тэй эмчилгээний дараах хяналтын төв буюу Солонгос улсад эмчилгээ хийлгэсний дараах теле-медицин төвтэй хамтын ажиллагаатай байсан. Харин өнөөдөр бид эмч, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох тухай түлхүү ач холбогдол өгсөн бөгөөд энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Мёнгжи эмнэлэгт суралцах шинэ боломж нээгдэж байна.

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ