УНТЭ: Эрт илрүүлэг үзлэгт 542 хүн хамрагдаад байна



Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд зориулан тусгай нэгж гарган ажиллаж байна.  

УНТЭ-ийн зүгээс өдөрт 60-70 хүнд үзлэг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд 2022.05.01-06.17-ны хороонд нийт 542 хүнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулжээ.

Тухайлбал,

Нийт үзлэгт хамрагдсан: 542 хүн

Сүхбаатар дүүрэг: 330 хүн (18-30 нас:55, 31-45 нас:41, 46-60 нас:80, 61-ээс дээш:154)
Чингэлтэй дүүрэг : 212 хүн (18-30 нас:79, 31-45 нас:29, 46-60 нас:52, 61-ээс дээш:52)

Үзлэгт бүрэн хамрагдсан: 270 хүн

Сүхбаатар дүүрэг: 139 хүн (18-30 нас:22, 31-45 нас:10, 46-60 нас:33, 61-ээс дээш:74)
Чингэлтэй дүүрэг: 121 хүн (18-30 нас:57, 31-45 нас:13, 46-60 нас:33, 61-ээс дээш:18)

Дээрх хугацаанд эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс одоогийн байдлаар өвчлөлийн хувьд ходоодны шархлаа-10, Ходоод-улаан хоолойн сөргөө-10, Хордлогогүй олон бэрсүүт бахуу-16, Гастрит ба дуоденит-14, Дельта вирүс хавсраагүй архаг В вирүст хепатит-8 өчвлөл зонхилон тохиолдож байгаа аж.

/Үзлэгт бүрэн хамрагдсан иргэдийн зонхилон тохиолдож буй өвчлөл 2022.05.01 өдрөөс 2022.05.31 өдрийг хүртэлх хугацаанд/

Насны ангиллаар:

18-30 нас:

  •  (Өвчний зовиургүй, оношгүй хүмүүсийн ерөнхий үзлэг, шинжилгээ) – 38
  •  (Төмөр дутлын цус багадал) – 3
  •  (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 1
  •  (Анхдагч даралт ихсэх өвчин) – 5
  •  (Липопротеины солилцооны ба цус өөхжих бусад хямрал) – 3
  •  (Сувганцрын завсрын эдийн архаг нефрит) – 3
  •  Хавсарсан оноштой – 8

31-45 нас:

Хавсарсан оноштой: 

  • (Гастрит ба дуоденит) – 10
  •  (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 3

46-60 нас:

Хавсарсан оноштой:

  • (Гастрит ба дуоденит) – 12
  • (Дельта вирүс хавсраагүй архаг В вирүст хепатит) – 8
  • (Элэгний фиброз ба цирроз) – 9
  •  (Архаг С вирүст хепатит) – 8
  • (Ходоодны шархлаа) – 12
  • (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 18

61-ээс дээш нас:

Хавсарсан оноштой:

  • (Гастрит ба дуоденит) – 14
  • (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 16
  • (Анхдагч даралт ихсэх өвчин) – 10
  • (Ходоод-улаан хоолойн сөргөө) – 10
  • (Ходоодны шархлаа) – 10
  • (Инсулинээс үл хамаарах чихрийн шижин, комын) – 3
Ташрамд дурдахад, УНТЭ  Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ