Эрт илрүүлэг үзлэгт Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэд идэвхтэй хамрагдаж байна



Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. 

2022 оны 5-р сарын 01-ны өдрөөс эхлэн 06 сарын 16-ны өдрийн байдлаар Эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 190,117 хүн хамрагдсанаас 46.1 хувь нь эрэгтэйчүүд, 53.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь  49.1% нь Улаанбаатар хот, 50.9% нь орон нутгийн иргэд хамрагдсан байна.

Эрт илрүүлэг үзлэгт  Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймгууд хамгийн өндөр хамрагдалттай байна.

Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан нийт иргэдийг насны бүлгээр авч үзвэл 27,032 нь 0-5 насны хүүхэд, 116,192 нь 6-17 нас, 16,594 нь 18-30 нас, 10,895 нь 31-45 нас, 10,035 нь 46-60 насны, 9,369 61-ээс дээш насны иргэд байна. Нийт үзлэгийн дийлэнх буюу 61.1 хувь 6-17 насны хүүхдүүдийн үзлэг байна.  

Улаанбаатарт хийгдсэн үзлэгт Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэд идэвхтэй хамрагдаж 21.1 хувь байгаа нь дийлэнх хувийг эзэлж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ