Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв АНГИОГРАФИЙН тусламж үйлчилгээ үзүүлдэг боллоо



Эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг орон нутагт ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр (2022.08.28) Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/-д ажиллалаа. Энэ үеэр “Эрүүл мэндийг дэмжих төв"-ийн нээлт боллоо. Улсын төсөв, ЭМЯ-ны 1,93 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-д байгуулагдсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгооны зориулалт бүхий энэхүү төвөөр иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай авах боломжтой боллоо.

Тавдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй эрт илрүүлгийн үзлэг оношилгоо шинжилгээнд 0-17 насанд нийт 22,076 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Мөн 18-30 насны иргэдийн үзлэгт нийт 813 иргэн хамрагдсанаас 127 хүн буюу 15,6 хувьд өвчлөл илэрчээ.

Arslan.mn

Түүнчлэн тус аймгийн БОЭТ-д ЭМЯ-наас 1,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан ТАСЕ эмчилгээ, тархины судасны оношилгоо, диалезийн түннель зэрэг судсан дотуур хийгдэх яаралтай үеийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Ингэснээр тус аймгийн иргэд орон нутагтаа өндөр өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдсэн юм.

Arslan.mn

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Ковид-19 халдварын үед орон нутагт хамгийн их тулгамдаж байгаа асуудлын нэг бол хүчилтөрөгчийн хангамж байсан. Аймгууд хүчилтөрөгчийн үйлдвэргүйгээс болж Улаанбаатар хотоос сардаа 5-6 удаа хүчилтөрөгч зөөдөг. Үүнд жилд 100 гаруй төгрөгийн зардал гардаг байсан. Энэ асуудлыг өнөөдөр Дорнод аймагт Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулснаар бүрэн шийдэж байна. Дорнод БОЭТ-өөс тус аймгийн 14 сум хүчилтөрөгчийн баллонуудаа цэнэглэх боломжтой боллоо. Мөн хүчилтөрөгчийн нэгдсэн хангамжтай болсноор зөвхөн Ковид-19-ын халдвар гэхгүй эрчим эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээний чанар сайжрах том алхам дэвшил болж байна.

ЭМЯ-наас Улаанбаатар хот руу чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах томоохон бодлогын арга хэмжээний нэг бол орон нутагт хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ байсан. Энэ хүрээнд бүх аймгуудын БОЭТ-үүдийг орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангасан. Энэ ажлын хүрээнд Дорнод аймгийн БОЭТ нь 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг өнгөрсөн таван сард ашиглалтад оруулан ажиллаж байна. Ингэснээр зүрхний шигдээс, тархины харвалт, цусны доторх болон гадуурх мэс заслууд зэрэг маш олон төрлийн тусламж үйлчилгээг бүсийн хэмжээнд Дорнод аймаг өөрөө шийдвэрлэх боломжтой болсон. Энхний өвчтөнүүддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн нь амжилттай байна гэсэн мэдээг дуулгахад таатай байна.Тун удахгүй ЭМЯ-наас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, алсын дуудлага үзүүлэхээр  тоноглогдсон автомашины хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.” гэдгийг хэлэв. 

Arslan.mn

Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа “ Эрүүл мэндийн салбарын түүхэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний томоохон ахиц гарсан нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг юм. Энэхүү үзлэгийг амжилттай зохион байгуулснаар иргэдийн дундах нас баралтыг шалтгааныг бууруулах, өвчнөөс эрт илрүүлэг боломж бүрдэж байна. Цаашлаад дундаж наслалтыг нэмэгдүүлэх томоохон боломж бүрдэж байна гэж харж байна. Улс, орон нутаг, төслийн санхүүжилтээр тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тасралтгүй хийснээр тусламж үйлчилгээний төрөл нэмэгдэж, чанар ч сайжирч байна. Энэ бүхэнд хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлсэн Эрүүл мэндийн сайд, хамт олон, орон нутгийн удирдлагууд, БОЭТ-ийн хамт олонд талархсанаа илэрхийлж байна.

Өнөөдөр Дорнод аймагт 84 мянган хүн амын 31 мянга нь 0-14 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд өрх, сумын эрүүл мэндийн төвийг түшиглэн  тавдугаар сарын 1-ээс эхлэн хүүхдүүдийн 60 орчим хувийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулаад байна.  Үүнээс 30 орчим хувьд нь амны хөндийн өвчлөл илэрсэн. Тиймээс цаашид бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөлийг бууруулах зайлшгүй шаардлага гарч байна.” гэв.

Arslan.mn

Дорнод аймгийн БОЭТ-ийн захирал Д.Должин “ Манай төвийн зүгээс эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах ажлын 2022 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн нийт ажилчдынхаа үндсэн цалинг 12-20 хувиар нэмэгдүүлсэн. Үүнээс гадна эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд энэ наймдугаар сард 428 ажилтанд үндсэн цалингийн 50 хувь, 46 ажилтанд үндсэн цалингийн 100 хувийн  урамшууллыг олгон ажиллаж байна.
Түүнчлэн шөнийн цагаар ажилласан 1 цагийн хөлсийг өмнө олгож байснаас 7 дахин нэмэгдүүлэн олгож байна.
Аймгийн Засаг даргын санаачлаагаар сувилагч нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Би сувилагч" төсөлт уралдааныг энэ жил 3 үе шаттай зохион байгуулсан. Ийнхүү төсөлт уралдаанд амжилттай оролцсон Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэгт, Ягаанцээнэ ӨЭМТ-ийн сувилагч Ч.Энхзаяа нарыг орон сууц худалдан авахад нь орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж тус бүр 20.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар боллоо.” гэв.

Arslan.mn

Дорнод аймгийн БОЭТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал  Ж.Энхчимэг “ БОЭТ нь 2022 оны тавдугаар сараас эхлэн Ангиографийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Үүнээс өмнө хүний нөөцийг бүрэн бэлдсэн. Техникч, эмч, сувилагч нарыг сургаж, эхний оношилгоо эмчилгээг хийсэн. Мөн УНТЭ-ийн эмч нарын баг ирж ажлын байран дээр сургаж, сургалтууд зохион байгуулсан. 

Өнөөдрийн байдлаар нийт 35 хүнд зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийгээд байна. Үүнээс зүрхний судсан дотуурх /стент/ тавих эмчилгээг 8 иргэнд, бөөрний судасны ангиографийн оношилгоо 4 иргэнд, дээд хөндий венд гуурс байрлуулах ажилбар нэг тохиолдол болон мэс заслын тусламжид хүзүү, нурууны хугарал хадах, булчингийн дутмагшлыг эргүүлэн нөхөх, өрцний ивэрхий нөхөх, умайг дайваргүй авах, ходоод тайрах гэх мэт мэс ажилбаруудыг амжилттай хийгээд байна. Мөн энэ кабинет нээгдсэнээр мэс заслын дараах 4 ортой бүрэн тоноглогдсон хяналтын өрөөг ашиглалтад оруулж ажиллаж байна. Жилд 20 гаруй зүрхний шигдээстэй иргэнийг Улаанбаатар хот руу хүргэдэг байсан бол одоо төв дээр эмчлэх бүрэн боломжтой болж байна.

Цаашид тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэхээр эмч мэргэжилтнүүдээ Улаанбаатар хотод болон ажлын байран дээр нь дадлагажуулан сургаж байна.” Гэв.

Arslan.mn

2021-2022 онд тус аймгийн эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн яам болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 19.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгдсэн байна. Үүний ихэнх нь тоног төхөөрөмж шинэчлэхэд зориулагдсан бол үлдсэн хувь нь автомашины шинэчлэл, эмнэлгийн засвар үйлчилгээнд зарцуулагдсан байна. 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр их засварт нийт 350,0 сая төгрөг, мөн Гадаадын зээл тусламжийн хүрээнд нийт 51,8 сая төгрөгийн 1 нэр төрлийн 1 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ