Ч.Оюунаа: Хүүхдүүдийн 60 орчим хувийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулаад байна



Эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг орон нутагт ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр (2022.08.28) Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/-д ажиллалаа. Энэ үеэр “Эрүүл мэндийг дэмжих төв"-ийн нээлт боллоо. Улсын төсөв, ЭМЯ-ны 1,93 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-д байгуулагдсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгооны зориулалт бүхий энэхүү төвөөр иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай авах боломжтой боллоо.

Тавдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй эрт илрүүлгийн үзлэг оношилгоо шинжилгээнд 0-17 насанд нийт 22,076 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Мөн 18-30 насны иргэдийн үзлэгт нийт 813 иргэн хамрагдсанаас 127 хүн буюу 15,6 хувьд өвчлөл илэрчээ.

Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа “ Өнөөдөр Дорнод аймагт 84 мянган хүн амын 31 мянга нь 0-14 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд өрх, сумын эрүүл мэндийн төвийг түшиглэн  тавдугаар сарын 1-ээс эхлэн хүүхдүүдийн 60 орчим хувийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулаад байна.  Үүнээс 30 орчим хувьд нь амны хөндийн өвчлөл илэрсэн. Тиймээс цаашид бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөлийг бууруулах зайлшгүй шаардлага гарч байна.” гэв.

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ