ТӨСӨВ 2023: “Хүүхэд бүр хадгаламжтай, орон нутагт ажиллах залуу гэр бүл ипотекийн 3%-ийн зээлд хамрагдах“ боломжтой



УИХ ирэх оны улсын төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Төсвийн байнгын хорооноос төсөв дэх олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор энэ сарын 19-нд анх удаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буй.

Энэ ч үүднээс ирэх 2023 оны төсөв тойрсон асуудал олны анхааралд хэвээр байна. Хэвээр байхаас ч аргагүй өөрчлөлтүүд орсон учраас тэр биз. Ирэх оны төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдийг онцолжээ. Тухайлбал,

“Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгасан, Нэг их наядын хэмнэлтийг хийж чадсан, Хүүхдийн мөнгийг 100 мянга хэвээр байлгаж нийт хүүхдийн  91%-д өгөхөөр болсон" гэдгийг хэлж байгаа юм. 

Энэ нь яалт ч үгүй энэ удаагийн төсвийн төслийн онцлог болж. Илүү гүнзгий судлах юм бол төсөвт урьд өмнө байгаагүй реформ хийгджээ гэж зарим эдийн засагчид үзэж байгаа. 

Өөр нэг онцлох нь “Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлнэ”  гэдэг их чухал асуудал. 

Мөн “Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгохоор тусгасан”  байгаа юм. Өөрөөр хэлбэл, орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ гэсэн үг. Хот, хөдөөгийн асуудлыг аль болох зэрэг шийдвэрлэхийн тулд орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилж, уул уурхайн тухайн орон нутагт өгдөг хандив тусламжийг орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгохоор болсон нь нутгийн иргэдэд хаалттай эдийн засгийг ил болгох, орон нутаг өөрөө шаардлагатай асуудлаа тодорхой хөрөнгийн эх үүсвэрээр шийдэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн "Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор" тусгасан юм. 

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар 2023 оны төсвийн төслийг бүх салбарт хүртээмжтэй, эдийн засгийн хүнд бэрхшээлтэй үед зайлшгүй шаардлагатай гэсэн томоохон бүтээн байгуулалт ажлуудад хөрөнгө оруулалт хийсэн зэрэг  өөрчлөлтүүдийг хийхээр болжээ. Энэ ажлын хажуугаар Сангийн сайдын энэ онд хэрэгжүүлсэн томоохон нэг ажил нь банкны IPO гаргасан явдал болж байна.  Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн банкны IPO” гаргах ажлыг санаачилж, амжилттай хэрэгжүүлсэн гэж салбарынхан нь дүгнэж байгаа.

Банкууд IPO хийж, хүн бүрийн мэддэг банкууд олон нийтэд нээлттэй болсноор хөрөнгийн зах зээлийн идэвх илт сэргэх ба цаашлаад гадны хөрөнгө оруулалт орж ирснээр зах зээл өргөжиж, бусад компаниуд ч мөн нээлттэй болох зам засагдана гэж мэргэлжилтнүүд үзэж байгаа.

 Харин “Төрийн банк”-ны хувьцаа нь хамгийн тогтвортой өгөөжтэй хөрөнгө оруулалт болж, банк өөрөө нээлттэй хувьцаат компани болсон явдал юм.

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ