“Ходоодны дуран хийлгэсэн иргэдийн 0.5% нь хавдар, 20%-д нь хавдрын урьтал өвчлөл оношлогдож байна“



Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил өнгөрсөн  сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд зориулан тусгай нэгж гарган ажиллаж байна.  

УГТЭ нь СХД-ийн 1, 3, 20, 25, 32, 34, 42 хороо, БГД-ийн 15 дугаар хорооны  насанд хүрэгч иргэд/даатгуулагчдад бүтэн жилийн турш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог хийх юм.

УГТЭ-ийн эмч "Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд зориулан тусгай нэгж гарган нийт 20 гаруй эмч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй үзлэг, оношилгооны 10 кабинетыг ажилуулж иргэдийн үйлчилгээ үзүүлж байна.

5 сард нийт 1,300 орчим иргэн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдсан. Жишээ нь урьдчилан сэргийлэх үзлэгээр 400 гаруй хүн ходоодны дуран хийлгэснээс  0.5% нь хавдар, 20%-д нь хавдрын урьтал өвчлөл оношлогдож байна. Хавдрын урьтал өвчин гэж ходоод дурандахад нь улаан хоолой, ходоодны салстын эсийн хувирлыг хэлж байгаа юм. Үүнийг хяналтад авч үе шаттай дурандаж шалгаж байхгүй бол хавдарт шилжих эрсдэлтэй." гэв.

Манай хүн амын дунд элэгний өөхжилт өвчин дийлэнх хувьд нь ажиглагдаж байна. Мөн цөсний чулуу үүссэн тохиолдол нэлээд их байна.

Иргэдэд хандаж хэлэхэд  ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ходоодны хавдрын дийлэнх хувь нь хеликобактераас шалтгаалан үүсэж байна. Мөн  давсны хэрэглээ өндөр бүс нутагт улаан хоолойн ходоодны хавдар өндөр байна." гэв.

"Залуучууд өөрсдийн эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдаасай гэж хүсэж байна"

Arslan.mn

СХД-ийн 20-р хорооны иргэн "Урьдчилан сэргийлэх үзлэгт ороход хүндрэл гараагүй. Эмнэлгийн  лавлах хэсгээс ямар багц шинжилгээ хийлгэх тухай мэдээлэл өгч байна. Тэрний дагуу үйлчлүүлэхэд амар байна. Миний хувьд хоёр өдөр дараалан үзүүлж байна. Өмнө эмнэлэгт зорьж ирээд үзлэгт орж байгаагүй учир урьдчилан сэргийлэх үзлэг чухал ач холбогдолтой байна. Иргэд тэр дундаа залуучууд өөрсдийн эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдаасай гэж хүсэж байна." гэв.

Arslan.mn

СХД-ийн 20-р хорооны иргэн "Хамгийн эхэнд өрхийн эмнэлэг дээр очиж мэдээлэл авсан. Тэрний дагуу УГТЭ-т үзүүлээд явж байна.  Үзлэгт ороход хүндрэл бэрхшээл гараагүй байна. Бүх мэдээлэл нь товч тодорхой байна.  Нэлээдгүй олон шинжилгээ бичиж өгсөн бөгөөд олон өдөр явах байх гэж бодсон. Үгүй л юм байна.  Бүх шинжилгээ үзлэгүүдээ хоёр хоногт л өгсөн. Харин ходоодны дуранг 14 хоногийн дараа хийнэ гэсэн. Үүний дагуу нэг хоногийн өмнө  утсаар чинь мэдээлэл өгнө гэж байна. Тиймээс иргэд цаг заваа гарган урьдчилан сэргийлэх үзлэгтээ ороорой гэж зөвлөмөөр байна" гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ