Сэлэнгэ аймагт бөөр, шээсний доод замын дурангийн мэс заслын эмчилгээг анх удаа хийжээ.
Монгол Улсын ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 15 аймагт Урологийн буюу доод замын дурангийн мэс заслын багаж тоног төхөөрөмжөөр хангасан. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын УНТЭ-ийн Урологын мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Г.Ганболдоор ахлуулсан эмч, сувилагч нарын баг ажиллалаа.
Тус багийнхан Сэлэнгэ аймагт анхны бөөр, шээсний доод замын дурангийн мэс заслыг анх удаа амжилттай хийжээ.
Энэхүү мэс ажилбар хийгдсэнээр Сэлэнгэ аймагт бөөр, шээсний доод замын дурангийн мэс заслын эмчилгээг нэвтрүүлж байгаа юм. Тус мэс заслыг Сэлэнгэ аймгийн урологийн буюу бөөр, шээсний доод замын мэс заслын эмч Г.Ганболд, мэс заслын сувилагч Б.Хишигжаргал, мэдээгүйжүүлгийн эмч О.Ганзориг, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Бямбасүрэн, туслах сувилагч Р.Сэлэнгээ нар хамтран хийжээ. Аймагтаа энэхүү мэс ажилбарыг хийхийн тулд нэг жилийн өмнөөс 6 сарын хугацаатайгаар эмч, сувилагчдаа бэлтгэсэн байна. “Дээрх үйл ажиллагааг хийснээр бөөр, шээсний доод замын дурангийн мэс заслыг цаашид аймагтаа хийх бүрэн нөхцөл боломж бүрдэж байгаа. Өмнө нь Улаанбаатар хотын УНТЭ-т өвчтөнөө явуулж эмчлүүлдэг байсан. Өмнө нь тус хагалгааг УНТЭ-ийн эмч нарын багтай хамтран 10 удаа хийсэн. Энэ удаа манай эмч, сувилагч нарын бие даасан анхны тохиолдол аж. Цаашид манай аймаг эндээ энэхүү харин аймагт бөөр, шээсний доод замын дурангийн мэс заслын эмчилгээг хийх бүрэн боломжоор хангагдсан гэж аймгийн НЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цэрэнтогтох ярилаа.