Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно.
Хуралдаанаар эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай И.Мөнхжаргалын хүсэлт, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхээс гаргасан хүсэлт болон Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам, Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлүүдийг хэлэлцэнэ.
Нийт шүүгчийн хуралдааны дараа Улсын Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн шүүх байгуулах асуудлаар зөвшилцөх саналыг хэлэлцэх юм.
Эх сурвалж: Улсын Дээд шүүх