Дэлхий дээр янз бүрийн зүйлс цуглуулах хоббитой хүмүүс байдаг. Тэгвэл Филлиппин улсын нэгэн эмэгтэйн сонирхолтой цуглуулгын талаарх мэдээг одоо хүргэе. Кармен Сува өдгөө 70 настай. Тэрээр анх 30 настайгаасаа эхлэн Санта Клаус болон шинэ жил, зул сартай холбогдолтой бүхий л зүйлсийг цуглуулж эхэлжээ. Амьдралынхаа талаас илүү хувьд нь буюу сүүлийн 40 жил Санта Клаус цуглуулж, өөрийн цуглуулгийг арвижуулсаар иржээ.
Жил бүрийн 12 дугаар сар эхэлмэгц л Кармен Сувагийн гэр Санта Клаусын байшин болон хувирна. Гэрийн гадаа таныг угтан 10 фут өндөр Санта таныг угтан зогсоно. Гэрт ороход Сантагийн зурагтай шалнаас авхуулаад, аяга, таваг гээд эргэн тойрон бүгд Сантагийн зурагтай. Жуулчид ч түүний цуглуулгийг үзэж сонирхохоор жил бүр хэдэн зуугаараа ирдэг байна.
Тэрээр анх 10 настайдаа ээжтэйгээ дэлгүүрт явж байгаад маш том хэмжээтэй Санта Клаусыг харжээ. Тэрээр энэ үеэс л Санта Клаус цуглуулах санаа анх төрсөн гэдэг. Түүний энэхүү хоббиг гэр бүл, найз нөхөд нь мэддэг учраас зул сарын баяраар түүнд бэлэг болгож, Санта Клаус бэлэглэдэг ажээ.