Монгол, Туркийн харилцааг шинэ шатанд гаргахаа ХАРИЛЦАН НОТЛОВ



УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхав.

Өнө эртнээс түүх, соёлын хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Монгол Улс, Турк Улсын найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах сонирхлоо харилцан нотлон, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг өргөн хүрээний салбарт бэхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ.

Тэрээр саяхан Самарканд хотноо болсон Монгол, Туркийн төрийн тэргүүн нарын уулзалтын үргэлжлэл болгон хоёр талын дээд өндөр түвшний яриа хэлэлцээг хийж БНТУ-ын Ерөнхийлөгч Эрдоганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилжээ.

Arslan.mnArslan.mn

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ