Улаанбаатар хотын орон сууцны үнэ өнгөрсөн есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар тус тус өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Есдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болсон бол Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг байна.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.09 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.69 сая төгрөг байна.