Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт захиалах иргэд цээж зургаа авч очихгүйгээр бүртгэлийн ажилтнаар зургаа даруулах үйлчилгээг энэ оны есдүгээр сарын 30-наас үзүүлж эхэлсэн.
Тэгвэл энэхүү үйлчилгээнээс гадна өнөөдрөөс эхлэн иргэд гадаад паспортын зургаа өөрсдөө авхуулаад photo.burtgel.gov.mn хаягаар илгээх боломжтой болжээ.
Ингэхдээ олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу авсан зургаа оруулах юм байна.
Анхаарах зүйлс:
Үүнээс гадна киоск машинд байршуулсан төхөөрөмжид флашаар дамжуулан зургийн файлаа дээрх цахим хуудас руу илгээж, бүртгэгчдээ очоод захиалгаа өгч болох юм байна.
УБЕГ-аас өгсөн мэдээллээр үндэсний энгийн гадаад паспорт захиалах хүсэлт гаргасан Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэн үйлчилгээний хөлс, төлбөрийн баримтыг тушааж, өөрийн биеэр өөрт хамгийн ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид хандаж, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг уншуулснаар бүртгэл хөтлөх боломжтой.
Харин 16-гаас доош насны иргэний хувьд түүний эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан захиалга өгөх бөгөөд энэ тохиолдолд хүүхэд биечлэн ирсэн бол зургийг авч, ирэх боломжгүй бол фото зургийг файлаар улсын бүртгэлийн байгууллагын photo.burtgel.gov.mn цахим хуудаст илгээнэ.
Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд хилийн чанадад ажиллаж байгаа ДТГ-аар дамжуулан гадаад паспортын захиалга өгч, фото зургаа мөн дээрх цахим хуудсаар илгээж болно.
Өнөөдрийн байдлаар гадаад паспортын захиалгын үйлчилгээг 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв зэрэг нийт 41 цэгээр үзүүлж байгаа юм.