Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлснээр Унгар улсын Будапешт хотод шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн аравдугаар сарын 13-21-нд боллоо. Тэмцээнд манай улсаас их мастер А.Энхтуул есөн өрөг тоглож, 7 оноотойгоор тэргүүн байр эзэлжээ.
Түүнийг ОХУ-ын шатарчин, их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулсан байна.
Тэрбээр аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд Энэтхэг улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.