УНТЭ: Өдөрлөгөөр иргэдэд бөөрний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж, хоол зүйч нар зөвлөгөө өгч байна



Анх дэлхий дахинаа 2006 оноос эхлэн “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд одоогоор 160 гаруй оронд уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манайд 2008 оноос “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн, уг өдөрт зориулан хүмүүнлэгийн арга хэмжээ жил бүр зохион байгуулж ирлээ. 

Энэ жилийг “Хүн бүрийн эрүүл бөөрний төлөө" гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.  

Уг өдөртэй холбогдуулан өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт иргэд, үйлчлүүлэгч нарыг бөөрний болон дотрын нарийн мэргэжлийн эмчийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, зөвлөгөө, мэдээлэл өгч  байна.

Arslan.mn

Энэ талаар УНТЭ-ийн Бөөрний төвийн эрхлэгч Ж.Ариунболд "Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-тэй холбогдуулан манай эмнэлгээс олон төрлийн сургалтуудыг  зохион байгуулж,  иргэдэд нарийн мэргэжлийн эмч нар  үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Мөн иргэдэд зориулан гарын авлагын материалуудыг бэлдэн тараасан.

Бөөрний өвчний үед хоолны дэглэм хамгийн чухал байдаг. Тиймээс энэ жл ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн хоол зүйч нар манайд эмнэлэг дээр ирж амбулатори болон тасгуудад үйлчлүүлэгч нарт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна." гэв.

Arslan.mn

УНТЭ-ийн Хоол зүйч "Өдөрлөгөөр хоол зүйч эмч нар ирээд бөөрний өвчлөлийн үеийн хоолны дэглэмийн талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Бөөрний өвчтөн  давс, эрдэс болон улаан маханд агуулагдаж буй амин дэмүүдийн нэгдлүүдийн хэрэглээг хязгаарлаж өгөх ёстой зэрэг хооллолтын талаар зөвлөгөө өгч байна. Тиймээс хоол зүйч нар эмнэлгээр үйлчлүүлэгч нарыг даралтыг үзэж, биеийн жингийн индексийг тодорхойлж байна.  Иргэдэд зөвлөхөд, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд өглөөний цайгаа заавал ууж байх хэрэгтэй. Аль болох оройн хоолоо эрхт идэж хэвших  нь ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй. " гэв.

Arslan.mn

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ