Э.Бат-Өлзий: Махыг дутуу болгож хэрэглэх нь бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн эрсдэлийг нэмэгдүүлнэ



Эрт илрүүлэг үзлэгээр Өтгөнд цус үзэх шинжилгээг хийлгэхийн ач холбогдолын талаар  УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий зөвлөгөө мэдээлэл өглөө.

"Бүдүүн, шулуун гэдэсний өмөн хамгийн түгээмэл тохиолддог. Өмөн эрт үедээ оношлогдвол эмчилгээний үр дүн илүү сайн. Бүдүүн гэдсэнд булчирхайлаг ургацаг үүсэх хэлбэрээр эхэлж, 10 жилийн хугацаанд хавдар болох эрсдэлтэй. Урт хугацаанд явагддаг учир эрт илрүүлэх боломжтой.

Бүдүүн, шулуун гэдэсний өмөнгөөр өвчлөх эрсдэлт хүчин зүйлүүд:

  • Амьдралын хэв маяг бүдүүн гэдэсний өмөнгөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Жишээ нь махыг дутуу болгож хэрэглэх нь бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн эрсдэлийг нэмэгдүүлнэ
  • Хөдөлгөөний дутагдал, таргалалт гэх мэт...
  • Архи, согтууруулах ундаа ихээр хэрэглэх
  • 50-иас дээш насныхан
  • Гэдэсний үрэвсэлт өвчнөөр удаан хугацаагаар өвчлөх нь эрсдэлийг нэмэгдүүлнэ
  • Чихрийн шижингийн II хэлбэрээр өвдсөн бол өмөнгөөр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.

Arslan.mn

Arslan.mn

Бүдүүн, шулуун гэдэсний хавдрыг эрт илрүүлэх нэг гол заалт бол 50-иас дээш насныхан эрт илрүүлэгт зайлшгүй хамрагдах шаардлагатай." гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ