“Өргөө“ амаржих газарт нярайн амьсгалын аппарат, кесар хагалгааны иж бүрдэл НЭМЭГДЛЭЭ



Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас эх, нярайн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлийн хүрээнд "Өргөө" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн.

Тоног төхөөрөмжид нярайн нэн шаардлагатай амьсгалын аппарат нэг ширхэг, дулаацуулах ширээ гурван ширхэг, кесар хагалгааны иж бүрдэл багтсан юм.

Тус тоног төхөөрөмжийг "Өргөө" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ц.Батболд тоног төхөөрөмж, инженер техникийн алба, Нярайн тасагт тус тус хүлээлгэн өгчээ.

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ