Ирэх оны улсын төсөвтэй холбогдуулан цаг үеийн байдал, үнийн өсөлтийн талаар “Нийгмийн хөгжлийн төлөөх цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд "304 мянган ахмад сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэд нийт ахмадын 80 хувийг бүрдүүлдэг. Үлдсэн 20 хувийн ахмад л сард 400 мянга болон түүнээс дээш хэмжээний тэтгэвэр авч байна. Ахмадууд өвдөх эрхгүй боллоо. Эрх баригчид тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмнэ гэсэн. Одоо инфляц 14 хувьд хүрэв. Төр дүлий, арга хэмжээ авахгүй байна. Манай улсад болж, бүтэж байгаа зүйл алга. Агаар, хөрсний бохирдол их тул өвчлөл их байна. Өвдвөл хоол авах мөнгөгүй болдог. Тэтгэврийг сарын нэг сая төгрөгт хүргэх шаардлагатай."гэв.