Баян-Өлгий аймгийн бүх сумдын иргэдийг эрүүл мэндийн цогц үзлэг, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА



Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргын гурвалсан гэрээг хэрэгжүүлэхээр Глобаль сангийн санхүүжилтээр Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Буянт сумын Эрүүл мэндийн төвтэй хамтарч сумын ард иргэдийг эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээнд хамрууллаа.

Энэ үеэр эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт 88 иргэн хамрагдсанаас 28 нь умайн хүзүүний эсийн шинжилгээ өгсөн. Цээжний гэрлийн шинжилгээнд 118 иргэн хамрагдсан бөгөөд дүрс оношлогооны эмч, сүрьеэгийн эмчийн хамтарсан дүгнэлтээр есөн иргэний рентген шинжилгээний хариу өөрчлөлттэй гарч, Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн лабораторид цэрний шинжилгээнд илгээсэн байна. 

Мөн 118 иргэнд зүрхний цахилгаан бичлэг хийж, даралт хэмжих, амьсгал зүрхний цохилт тоолох, БЖИ тодорхойлох, сорилын шинжилгээ хийх аргаар явагдаж, эмчийн зөвөлгөөг өгч ажиллалаа. 

Дүрс оношлогооны эмч ЭХО аппаратаар 110 хүнийг үзэж зөвлөгөө өгч, биохими, шээсний шинжилгээнд 118 хүн хамрагдаж, сорьцыг Нэгдсэн эмнэлгийн лабораторид тээвэрлэн, ДОХ, тэмбүү, В, С вирус илрүүлэх хурдавчилсан шинжилгээнд 118 хүн хамрагдсанаас В вирус ес, С вирус долоон иргэнээс тус тус илэрсэн байна. Цаашид бүх сумдад хуваарийн дагуу төлөвлөгөөтэйгээр ажиллах тул иргэд өргөнөөр хамрагдахыг уриалж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ