Өнгөрсөн өдрүүдэд 15 настай охиноо биеийг нь үнэлүүлдэг ээжийн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Тус хэргийг тодруулбал, 15 настай Х нь зарын группүүдэд хуурамч хаягаас “Найдвартай ахтай уулзана. Урьдчилгаа хэрэггүй. Чат” гэх зар байрлуулж, бусадтай бэлгийн харьцаанд орж төлбөр авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Ингэхдээ ээж Д нь охиноо хүнтэй уулзаж бэлгийн харьцаанд орж мөнгө авдаг талаар мэддэг байсан төдийгүй өөрийн дансанд төлбөрийг нь авч “мөнгөө шилжүүл, ахиухан мөнгөөр тохироорой, баярлалаа мөнгөний бурхаан” гэх зэргээр охин руугаа мессеж бичдэг байсан гэх мэдээлэл байна.
Түүнчлэн охиныг 2022 оны гуравдугаар сард зүс таних хүнд хүчиндүүлсэн гэдгийг мэдсэн боловч уг этгээдээс мөнгө авч хэргийг нуун дарагдуулсан байж болзошгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа