"Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал гадаадын их сургууль төгсөгчидтэй холоотой байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Хэн ямар ур чадвартай вэ гэдгийг үнэлдэг болохоос биш мөнгө төлбөл хүн аль ч сургууль төгсөж болдог нийгэм. Мөнгө л төлбөл. Гадаадын их сургууль төгсөөд ирэхээр мундаг байна гэж хүмүүс буруу боддог.
Гадаадын том сургуулийг мөнгөө төлбөл төгсөнө. Мал ч байсан төгсөнө. Харин амьдрал дээр бууж чадах уу гэдэг чинь асуулт. Америкт 10 жил болчхоод монгол хэлгүй, амьдрал мэдэхгүй, уламжлал ойлгохгүй, түүх, соёлоо хүндэтгэхгүй хэрнээ том том юм яриад байдаг. Энэ хүмүүст бид "Үгүй" гэж хэлэх ёстой" гэсэн байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа