Төрийн банк олон төрлийн санхүүгийн үйлчилгээг онлайнаар авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээний урамшуулалт аянаа арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зарлаад байна.
Уг аяны хүрээнд харилцагч “Гялсбанк” үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөх зэргээр сард 6-гаас дээш гүйлгээг хийснээр урамшуулалт аянд хамрагдаж, ТАВАН ЗУУН мянган төгрөгийн хадгаламжийн эзэн болох боломжтой аж. Өмнөх аянуудад сард нэг азтан тодордог байсан бол энэ удаад сард таван харилцагч ТАВАН ЗУУН мянган төгрөгийн хадгаламжийн эзэд тодрох юм байна. Азтануудыг Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд ирэх 12-р сар гэхэд нийт гучин азтан тодорно.
Дэлхий нийтээрээ дижитал банкны төгс хувилбар луу шилжиж байгаа энэ цаг үед Төрийн банк нь цахим сувгуудад оруулах хөрөнгө оруулалтаа жил ирэх тусам өсгөхийн зэрэгцээ цахим үйлчилгээндээ банкнаас авч болох бүхий л шинэлэг боломжуудыг оруулж байгаа бөгөөд, харилцагчдад илүү хүртээмжтэй, тэдний цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсээр байна. Тухайлбал, Гялс банкаар Банк дотор болон банк хооронд гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөхөөс гадна 5,0 сая төгрөг хүртэл Гялс зээл авах, картгүйгээр АТМ-ээс бэлэн мөнгө авах, карт захиалах, цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг боломжуудыг шинээр нэвтрүүлжээ.
Хэрэв Танд Төрийн банкны Гялсбанк үйлчилгээ байхгүй бол өөрт ойрхон байрлах салбар нэгжид бичиг баримттайгаа хандаж, эсвэл онлайнаар бүртгүүлээд, өөрийн төлбөр тооцоог гар утас, бусад ухаалаг төхөөрөмжөөр хурдан шуурхай, эрсдэлгүй шийдээрэй. Гялсбанкаар төлбөр тооцоогоо ГЯЛС шийдээд, 30 азтаны нэг болж урамшуулалт аяндаа оролцон хуримтлал үүсгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа