Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгагдсан “Улаанбаатар хот доторх төвлөрлийг бууруулах, гэр хорооллын нөхцөлийг сайжруулж, хүн амын худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулах” зорилттой уялдуулан Төрийн банк нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, эко амины орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч ААН-тэй хамтран ажиллаж харилцагчдадаа хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд өнөөдөр Төрийн банкнаас эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шинэ шийдлийг нэвтрүүлэгч “Хайбрид хаус” ХХК болон Улаанбаатар хотын шинэ суурьшлын цэвэр агаартай бүсэд эко хотхоны төсөл хэрэгжүүлж буй “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-уудтай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэж байна.
Тус санамж бичгийн хүрээнд Төрийн банкны харилцагчид Орон сууц худалдан авах төлбөрөө Төрийн банкны хадгаламжид хуримтлуулсан, эсхүл урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл болон Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл авч байгаа бол тус байгууллагуудын орон сууцыг 5-10 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Хайбрид хаус” ХХК-ийн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг зах зээлд борлуулж буй үнээс 5 хувь, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй хотын хөл хөдөлгөөн, агаарын бохирдлоос хол цэвэр агаар, эрүүл хөрстэй бүсэд байршилтай “Мандал эко хотхон”-ны орон сууцыг зах зээлд борлуулж буй 1 мкв тутамд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр тус тус авах боломжтой.
Төрийн банк нь Монгол улсын иргэдийн хамгийн ихээр ажиллаж, амьдарч, суралцдаг БНСУ-д байгаа иргэд харилцагчдадаа зориулан өнгөрөгч онд Багц бүтээгдэхүүн болох “ХАУС” хадгаламжийг зах зээлд нэвтрүүлж байсан бөгөөд дээрх хөнгөлөлтийг БНСУ-д амьдарч буй “ХАУС” хадгаламж эзэмшигч нар ч авах боломжтой юм. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэд тус улс дахь Төрийн банкны Төлөөлөгчийн газарт хандан мэдээлэл авах боломжтой бөгөөд сар бүр 2.5 сая төгрөгөөс дээш дүнгээр, 12 сарын турш тасралтгүй хуримтлуулснаар урьдчилгаа төлбөр бүрдүүлэх нөхцөлийг хангаж, орон сууцны зээлийн хүсэлт гаргаж дараах гурван төрлийн бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn болон 1800-1881 дугаараас авах боломжтой.
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк