С.Амарсайхан: Малын хивэг, тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсооно



Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодорхой түвшинд хангасан ч монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, нөхцөл байдал хүндрээд буй. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нийт 22 сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг зудтай байгаа бол найман аймгийн 26 сум зудархуу байна. Иймд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан" Нийт нутгийн 50 хувьд зудын өндөр эрсдэлтэй байна. Иймд дотоодын хивэг, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор малын хивэг, тэжээлийн экспортыг ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ