С.Янжмаа: Чихрийн шижингийн 2-р хэлбэр нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүсдэг учраас урьдчилан сэргийлэх боломжтой



Өнөөдөр "Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна.  Уг өдрийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төвөөс эмнэлгээр үйлчлүүлэгч нарт  чихрийн шижин өвчний хүндрэл, эрсдэл, сувилгааны тухай мэдлэг мэдээлэл олгох өдөрлөг, сургалт зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр чихрийн шижинтэй болон чихрийн шижингийн эрсдэлтэй 300 гаруй үйлчлүүлэгчдийг хамруулан чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хяналт хооллолтын талаарх сургалтыг явууллаа.

Мөн энэ үеэр глюкометрийн аппаратыг үнэ төлбөргүй тарааж үйлчлүүлэгчийн дунд чихрийн шижингийн талаарх мэдлэг сорьсон асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулан чихрийн шижингийн эмчилгээний багц, хэвтэн эмчлүүлэх эрхийн бичгээр шагналаа.

"Хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор илүүдэл жинтэй болон таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчинд хамгийн их өртөнө"

Arslan.mn

УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал, диабеmийн тасгийн эрхлэгч С.Янжмаа:  Чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдрийг “Эрсдэлээ бууруулж, чихрийн шижинтэй тэмцье” уран дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Чихрийн шинжтэй өвчтөн өөрийн хяналтаа сайжруулан өдөр тутамдаа сахараа зөв хянаж явснаар амьдралын чанар сайжрах, мөн хожим үед гарах чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх боломжтой.

Чихрийн шижин гэдэг нь цусанд глюкоз ихэссэнтэй  холбоотой  их шээх, их уух, байнга ам цангах, ядарч сульдах, арьс хуурайших, турах, жингээ алдах, халдварт өртөмтгий болох, нүдний хараа муудах зэрэг дараах шинж тэмдгээр илэрдэг  өвчин юм.

Дэлхий дээр 2021 оны байдлаар нийт 540 мянган хүн чихрийн шижинтэй байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 643 саяд хүрнэ гэсэн тооцоолол бий. Харин Монгол Улсад 2023 оны байдлаар  2-р хэлбэрийн чихрийн шижингийн тархалт 10 хувь, 30-аас дээш насны хүмүүсийн 9.8 хувийг чихрийн шижингийн урьтал өвчин эзэлж байна. 

30-аас дээш насны 10 хүн тутмын нэг нь чихрийн шинжинтэй байгаа гэсэн судалгаа гарсан.

Дэлхий дээр чихрийн шинжтэй 2 хүн тутмын нэг нь буюу 240 сая хүн оношлогдож чадаагүй гэсэн тоо үзүүлэлт байна..

Хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор илүүдэл жинтэй болон таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчинд хамгийн их өртөнө.

Чихрийн шижин бол дотроо олон төрөлтэй. Үүнээс 2-р хэлбэрийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой. Чихрийн шижин 2-р хэлбэрийн хэв шинж нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүсдэг учир үүнийг засахгүйгээр хэчнээн эм уусан ч үр дүн гарахгүй. Тиймээс зөв хооллолт, хөдөлгөөн нь эмтэйгээ дүйцэхүйц эмчилгээний арга юм. Өөрөөр хэлбэл, илүү жингээ хэвийн жин дээр барснаар чихрийн шижингээс сэргийлэх боломжтой" гэв.

Arslan.mn

УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төв эмч Д.Дариймаа:  Өдөрлөгийн үеэр чихрийн шижингийн эрсдэлтэй 300 гаруй иргэдийн дунд сургалт зохион байгууллаа.  Энэ үеэр глюкометрийн аппаратаар сахрын хэмжээг үзэж, биеийн жингийн хэмжилт хийж, өөх тос, витамин, эрдэс бодисын шинжилгээнүүдийг хийхээс гадна хоол зүйн сургалтыг зөвлөгөө өглөө. Өдөрлөгт эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд маш идэвхтэй хамрагдаж байна.

Мөн чихрийн шижингийн хяналттай холбоотой Оддарьяа сангаас санаачлан хэргэжүүлж байгаа "Жаргалан төсөл"-тэй хамтран чихрийн шижинтэй хүмүүсийн хяналтыг хэрэгжүүлэх апплейкшныг иргэдийн утсанд суулган өгч байна. Ингэснээр тухайн хүн өглөө болгон хийж явуулсан сахарын хэмжилтийг эмч хараад шууд хариу өгдөг боломжтой болж байна.

Arslan.mn

Эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн Г.Халтир “УНТЭ-ээс эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дунд чихрийн шижин болон сахарын үед илрэх шинж тэмдгийн  талаар сургалт явуулж, зөвлөгөө мэдээлэл өгч байгаад талархаж байна. 

Чихрийн шижин бол 100 хувь хувь хүнээс буюу  идэж байгаа хоол хүнс, амьдралын хэв маягаас шалтгаалах юм байна.  Чихрийн шижинг эрт илрүүлж, хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэвэл илрэх шинж тэмдэг, зовуурь багасаж цаашлаад эдгэрэх боломжтой. Түүнчлэн эм, тариа зэрэг ямар ч эмчилгээ байсан таслахгүй тууштай байх нь чухал гэдгийг өнөөдрийн сургалтаар олж авлаа

Эмч, эмнэлгийн ажилчид өвчний талаарх мэдлэг мэдээллийг маш сайн өгдөг." гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ