Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь гадны хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажилладаг.
Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр буюу 2023.10.17-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн Гол аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уулзалтад УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн Гол аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэд захирал Шиао Жанг Жүн, мэс заслын тасгийн эрхлэгч Жанг Нан, сургалт судалгааны хэлтсийн дарга Лю Шү Жүн, эмч Чу Ри Яа нар оролцлоо.
УНТЭ нь тус эмнэлэгтэй 2018 оноос хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцаж байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төв, Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон Шилийн Гол аймгийн нэгдсэн эмнэлэгтэй гурвалсан хамтын ажиллагааний санамж бичиг байгуулснаа хэрэгжүүлэх, бэтэг өвчний тухай судалгааны ажлын эхлэлийн тавив.
Мөн ерөнхий мэс засал судлал болон бусад чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн сургах, харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийх зэрэг олон ажлыг төлөвлөж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.