АНУ-ын иргэдийн хэцүү сонголт: Хиллари Клинтон уу, Дональд Трамп уу



АНУ-ын сонгуульд нэр дэвшигчдийг дэмжигчдийн саналын тооны харьцаа улам ойртсоор байгааг сүүлийн үеийн урьдчилсан санал асуулгууд харуулж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны авсан саналын тоо аравдугаар сарын дунд үед Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампынхаас есөн хувиар илүү байжээ.

 Хэдий тийм боловч хамгийн сүүлд “New York Times” болон “Washington Post”-оос явуулсан судалгааны дүнгээр Хиллари Клинтон өрсөлдөгчөөсөө ердөө 2-3-хувиар илүүрхсэн байна.

1480573344м-.png

АНУ-ын иргэд хэцүү сонголттой тулгараад байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Хиллари Клинтон сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.  Gallup социологийн судалгааны албанаас мэдээлснээр, сүүлийн үед америкчууд Клинтоны тухай ямар нэгэн зүйл уншиж, сонсох үед хамгийн түрүүнд "мөрдөн шалгалт”, "Холбооны мөрдөх товчоо”, "цахим шуудан”, "дуулиан” гэсэн үгстэй шууд холбогдоод явчихаж байгаа аж.

Харин  Дональд Трампын талаар юу уншиж сонссон билээ гээд америкийн сонгогчид бодонгуут бас л нэг иймэрхүү үгс ой тойнд нь буугаад байгаа бололтой. Гэвч ямартай ч, сүүлийн өдрүүдэд Трампын сөрөг талууд ихээхэн далдлагдмал байдалд орчихоод байгаа нь судалгааны дүнгээс харагджээ.

Иймэрхүү нөхцөл байдал нь Трампын хувьд одоогоор хамаагүй ашигтай юм. Харин Клинтонтой холбоотой санал асуулгууд явагдах үед "хууран мэхлэгч”, "зальтан”, "шорон” гэх мэт үгс их хэрэглэгдэж байгаа гэнэ.

1480573363м№.png

1480573375аөө.png

 

Эх сурвалж : www.gazeta.ru

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ