УНТЭ нь БНСУ-ын Эва эмнэлэгтэй “зүрх судас, хавдар, үе мөч“ зэрэг 7 чиглэлээр хамтран ажиллана



Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь Бүгд Найрамдах Солонгос улсын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хоёр байгууллага нь хамтын ажиллагааг эхлүүлэх үүднээс 2022 оноос хойш уулзалтуудыг хийж, ийнхүү албан хэлэлцээрийг дүгнэж хамтын ажиллагааг эхлүүлж байна. 

БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуулийн эмнэлэг нь хоёр салбар эмнэлэгтэй бөгөөд Сөүл дэх салбар эмнэлэг нь 1014 ортой, хамгийн орчин үеийн эмнэлгийн нэг юм. УНТЭ нь тус эмнэлэгтэй зүрх судас, хавдар, үе мөч, мэдрэлийн мэс засал, урологи, дүрс оношилгоо зэрэг тусламж үйлчилгээг хамтран хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Arslan.mn

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ